Газар эзэмших эрх шилжүүлэх, нэр өөрчлөх тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                               А/646                                                                     Улаанбаатар хот
 
 
Газар эзэмших эрх шилжүүлэх,
нэр өөрчлөх тухай
 
 
               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд нэгдүгээр хавсралтад заагдсан 31 /гучин нэг/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг, хоёрдугаар хавсралтад заагдсан 5 /тав/ байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг өөрчлөн, гуравдугаар хавсралтад заагдсан 1 /нэг/ аж ахуй нэгжийн нэгж талбарыг нэгтгэн  газар эзэмших эрхийг шилжүүлсүгэй.
 
           2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
          3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших эрхийн  гэрчилгээг бусдад шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжийн иргэн Б.Батзоригт, 2013 оны А/596 дугаар захирамжийн иргэн Д.Амарсанаад, 2011 оны 474 дүгээр захирамжийн “Намуун-Од” ХХК-д, 2011 оны 124 дүгээр захирамжийн иргэн С.Гантөмөрт, 2010 оны 783 дугаар захирамжийн “НТВ” ХХК-д, 2006 оны 86 дугаар захирамжийн “Бридж констракшн” ХХК-д,  2013 оны  А/829  дүгээр захирамжийн “Монгол шуудан транс” ХХК-д, 2013 оны А/895 захирамжийн иргэн Ч.Туяад, 2014 оны А/386 дугаар захирамжийн “Эмиралд чест” ХХК-д, 2010 оны 781 дүгээр захирамжийн иргэн Б.Нандинчимэгт, иргэн Б.Батбаатарт, 2008 оны 379 дүгээр захирамжийн иргэн Г.Тунгалагт, иргэн А.Отгонхишигт, 2013 оны А/1140 дүгээр захирамжийн иргэн Ю.Дамдинпүрэвт, 2014 оны А/54 дүгээр захирамжийн иргэн Х.Загдрагчаад, 2008 оны 181 дүгээр захирамжийн иргэн Б.Мягмарсүрэнд, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн Ж.Дашдоржид, 2014 оны А/349 дүгээр захирамжийн “Акмихолдинг” ХХК-д, 2007 оны 577 дугаар захирамжийн “Эм Икс Эм” ХХК-д, 2011 оны 401 дүгээр захирамжийн иргэн Б.Батаад, 2006 оны 184 дүгээр захирамжийн Алтай коллежид, 2013 оны А/686 дугаар захирамжийн иргэн Л.Бадамцэцэгт, 2012 оны А/244 дүгээр захирамжийн иргэн П.Мөнхчулуунд, 2013 оны А/407 дугаар захирамжийн иргэн Г.Байгалмаад, 2014 оны А/53 дугаар захирамжийн “Ризинг санни” ХХК-д, 2011 оны 780 дугаар захирамжийн “Эс пи сервис” ХХК-д хамаарах, газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжийн нийслэлийн Цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газарт, 2008 оны 341 дүгээр захирамжийн нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газарт, 2003 оны 248 дугаар захирамжийн Шинэ Монгол ахлах сургуульд, 2013 оны А/1141 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн албан бус боловсорлын Гэгээрэл хөгжлийн төвд, 2011 оны 731 дүгээр захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хамаарах, нэгж талбаруудаа нэгтгэсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/53, 2014 оны А/500 дугаар захирамжийн “Өгөөмөрмонгол” ХХК-д   хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
 ............ сарын …......-ны өдрийн
 ............... захирамжийн 1 дүгээр
хавсралт
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА ИРГЭН,
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Өмнөх эзэмшигч, ашиглагчийн нэр Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Д.Мөнх-Оргил 1 Худалдаа үйлчилгээ Б.Батзориг 72 1 жил 8 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 115
2 Д.Амарсанаа 9 Амины орон сууц Д.Амарсанаа /432 м2/ 421 4 жил Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/596
3 Р.Ариунсанаа 9 Амины орон сууц 11 4 жил Эзэмшүүлэх
4 Н.Биндэръяа 18 Худалдаа үйлчилгээ “Намуун-Од” ХХК 268 2 жил Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 474
5 Д.Хариунаа 3 Орон сууц, үйлчилгээ С.Гантөмөр 450 2 жил 4 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 124
6 “Эс деволопмент” ХХК 19 Худалдаа үйлчилгээ “НТВ” ХХК 678 1 жил 4 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 783
Баянзүрх дүүрэг
7 “Хөршүүд” СӨХ 3 Орон сууцны орчны газар “Бридж констракшн” ХХК 2280 5 Ашиглуулах НЗД-ын 2006 оны 86
8 “Бридж” ХХК 14 Контор, гараж “Монгол шуудан транс” ХХК 15680 4 жил 3 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/829
9 “Монголшуудан транс” ХХК 14 Контор, гараж 3920 4 жил 3 сар Эзэмшүүлэх
10 Т.Хүрэлчимэг 18 Үйлчилгээ Ч.Туяа 100 4 жил 3 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/895
11 Зэвсэгт хүчний жанжин штаб 11 Орон сууц “Эмиралд чест” ХХК 50000 4 жил 11 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/386
12 “Эмиралд чест” ХХК 11 Орон сууц 200000 4 жил 11 сар Эзэмшүүлэх
Сонгинохайрхан дүүрэг
13 О.Төмөргэрэл 1 Зуслан Б.Нандинчимэг 700 1 жил 5 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 781
14 О.Төмөргэрэл 1 Зуслан Б.Батбаатар 700 1 жил 5 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 781
15 А.Сүнжидмаа 1 Зуслан Т.Тунгалаг 500 9 жил 2 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 379
16 Д.Мөнхжаргал 1 Зуслан А.Отгонхишиг 625 9 жил 2 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 379
17 “Байна” ХХК 20 Аж ахуй Ю.Дамдинпүрэв 1320 3 жил 6 сар Ашиглуулах НЗД-ын 2013 оны А/1140,
Ү-2201019189
18 Ж.Цэрэнминжин 22 Зуслан Х.Загдрагчаа 749 4 жил 5 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/54
19 Ж.Нямжав 22 Зуслан Б.Мягмарсүрэн 400 8 жил 10 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 181
20 Д.Ганбат 1 Зуслан Ж.Дашдорж 700 1 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
Сүхбаатар дүүрэг
21 “Тэргүүн чансаа” ХХК 3 Үйлчилгээтэй, орон сууц “Акмихолдинг” ХХК 762 1 жил 10 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/349
22 “Номадсхоспиталити” ХХК 6 Үйлдвэрлэл, үйлчилгээ Эм Икс Эм ХХК        /1850 м2 / 169 8 жил 5 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 577,            Ү-2203006305,   
Ү-2203003949
23 “Эм Икс Эм” ХХК 6 Үйлдвэрлэл, үйлчилгээ 1691 8 жил 5 сар Эзэмшүүлэх
24 С.Энхтуяа 20 Зуслан Б.Батаа 700 1 жил 11 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 401
25 “Интенсивкаре” ХХК 1 Эмнэлэг, үйлчилгээ Алтай коллеж 750 6 жил 10 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2006 оны 184, Ү-2203010545,
Ү-220302038
26 Ч.Бумбаяр 19 Амины орон сууц Л.Бадамцэцэг 441 4 жил 01 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/686
Чингэлтэй дүүрэг
27 “Сайхан-Өргөө” СӨХ 6 Орон сууцны орчны газар П.Мөнхчулуун 1698 2 жил 10 сар Ашиглуулах НЗД-ын 2012 оны А/244
Хан-Уул дүүрэг
28 Р.Содномхүү 15 Амины орон сууц Г.Байгалмаа 250 3 жил 10 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/407
29 “Алтан жолоо трейд” ХХК 4 Орон сууц үйлчилгээ “Ризинг санни” ХХК /12648м2/ 6691 4 жил 8 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/53
30 “Ризинг санни” ХХК 4 Орон сууц үйлчилгээ 5277 4 жил 8 сар Эзэмшүүлэх
31 Х.Нямсүрэн 3 Контор, үйлчилгээ “Эс пи сервис” ХХК 424 2 жил 4 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 780
 

 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
 ............. сарын …......-ны өдрийн
.............. захирамжийн 2 дугаар
хавсралт
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ НЭР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА 
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Өмнөх эзэмшигч, ашиглагч Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянзүрх дүүрэг
1 Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс 2 Албан контор Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн газар 5124 9 жил 3 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 464
2 Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 120 дугаар сургууль 23 Сургалт Нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газар 4000 9 жил 1 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 341
3 “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” ХХК 6 Сургалт, дотуур байр Шинэ Монгол ахлах сургууль 7881 13 жил 6 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2003 оны 248
Чингэлтэй дүүрэг
4 Албан бус-Насан туршийн боловсролын төв 12 Сургалт Чингэлтэй дүүргийн албан бус боловсролын Гэгээрэл хөгжил төв 250 4 жил 6 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/1141
5 174 дүгээр цэцэрлэг 17 Цэцэрлэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 600 12 жил 04 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 731
 

 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
…........... сарын …......-ны өдрийн
….............. захирамжийн 3 дугаар
хавсралт
 
 
 
 
НЭГЖ ТАЛБАРУУДЫГ НЭГТГЭН ЭЗЭМШИЖ  БАЙГАА ИРГЭН,
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Өмнөх эзэмшигч, ашиглагч Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянзүрх дүүрэг
1 Өгөөмөрмонгол ХХК 16 Үйлчилгээтэй орон сууц 8000 Өгөөмөрмонгол ХХК /4829м2/ 14 жил 6 сар Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/53
Өгөөмөрмонгол ХХК /3204м2/ НЗД-ын 2014 оны А/500