Дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                                   А/642                                                                   Улаанбаатар хот
 
Дүүргийн Засаг даргын захирамжийн
холбогдох заалт болон газар эзэмших
эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
            1.   Иргэн Д.Дагийрмаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн хойд талд байршуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр “Газрын тухай” хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Баянзүрх  дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын  18-ны өдрийн 221 дүгээр захирамжийн Д.Дагийрмаад холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
          2.  Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
           
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ