Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сангаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                          А/638                                                                             Улаанбаатар хот
 
 
Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар
сангаас нийслэлийн Засаг даргад эрх
 шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө
оруулалтын төсөл арга хэмжээг 
зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны  2014 оны “Сайжруулсан  түлш, био түлшний талаар авах арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны     “2014 оны төсвийн төлөвлөгөө батлах тухай” А-93  дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1. Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор түлш нөөцлөх хэрэглэгчдэд нийлүүлэх 5,2 /таван тэрбум хоёр зуун сая/ тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар  баталсугай.
 
            2.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын  чанарын алба /Ч.Батсайхан/-д даалгасугай.
 
           3. Түлшийг нөөцлөх, хэрэглэгчдэд түгээх ажлыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
                                                         хавсралт
 
 
 
 
 
 
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга: Т.Бат-Эрдэнэ   Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд: Х.Галымбек   Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга
 
  Д.Анхбат
 
 
 
 
С.Энхболд
 
  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
 
Тээвэр хөгжлийн төв Төрийн бус байгууллагын дарга /зөвшилцсөнөөр/
       
Нарийн   бичгийн    дарга:         С.Оюунчимэг   Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн