Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                                 А/636                                                                   Улаанбаатар хот
 
Захирамжинд өөрчлөлт оруулах тухай
 
 
               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
                1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай“         А/82 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаар заалтаар батлагдсан Баянгол дүүргийн “Сод-34” СӨХ-ны 34 дүгээр байрны 1,2 дугаар орцны цахилгаан шатны засварын 84,8 сая төгрөгийн ажил нь Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 100 дугаар тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн тул  дээрх батлагдсан хөрөнгөөр засварлах нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай. 
 
              2. Батлагдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт  тавьж ажиллахыг Улаанбаатар лифт НӨҮГ  /Г.Ангар/-т  үүрэг болгосугай.
 
            3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
            4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/82  дугаар захирамжийн хавсралтын 7 дугаар  заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
                                                                         хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ  ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН
ЦАХИЛГААН ШАТНЫ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                          /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Төсөвт өртөг
1 “Тэмүүлэл” СӨХ-ны 6 дугаар байрны 1 дүгээр орцны цахилгаан шатны засвар /БГД/ 42.4
2 “Өргөө-144” СӨХ-ны 33 дугаар байрны 3 дугаар орцны цахилгаан шатны засвар /БГД/ 42.4
  ДҮН 84.8