Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                                  дугаар А/574                                                          Улаанбаатар хот
 
 
 
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн
талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх,
байршил шилжүүлэх тухай
 
 
                  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
               1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 07, 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 21 /Хорин нэг/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
            2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
                3.Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжийн “Шифр” ХХК-д, 2013 оны А/1052 дугаар захирамжийн иргэн С.Бямбажавд, 2014 оны А/349 дүгээр захирамжийн “Субутийн гэгээ” ХХК-д, 2010 оны 415 дугаар захирамжийн “Нутгийн булаг” ХХК-д, 2005 оны 167 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн амгалан цогцолбор сургуульд, 2009 оны 512 дугаар захирамжийн “Шүрэн” ХХК-д, 2006 оны 434 дүгээр захирамжийн иргэн Р.Эрдэнэцэцэгт, 2011 оны 401 дүгээр захирамжийн иргэн Я.Тунгалагт, 2013 оны А/563 дугаар захирамжийн “Хан богд корпораци” ХХК-д, 2004 оны 455 дугаар захирамжийн “ЦДҮС” ТӨХК-д, 2010 оны 782 дугаар захирамжийн “Монпетекс” ХХК-д, 2013 оны А/977 дугаар захирамжийн иргэн С.Дамбажавд, 2009 оны 21 дүгээр захирамжийн иргэн М.Батсүхэд, 2009 оны 93 дугаар захирамжийн “Есөн хүслэн заяа” ХХК-д, 2009 оны 210 дугаар захирамжийн “Шинэ барилга” ХХК-д, 2004 оны 290 дүгээр захирамжийн иргэн Г.Энхжаргалд, 2011 оны 952 дугаар захирамжийн Монаса ХХК-д, 2011 оны 474, 2014 оны А/113 дугаар захирамжийн иргэн Ч.Долгормаад, 2010 оны 876 дугаар захирамжийн “Лэнддрилл интернэшнл” ХХК-д, 2014 оны А/204 дүгээр захирамжийн “Мөсөн тоглоомын клуб” ХХК-д  ХКХХ хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                Э.БАТ-ҮҮЛ
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
………...... сарын ………-ны өдрийн
 ……….......... захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ
ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх зориулалт, талбайн хэмжээ /м2/ Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Шифр ХХК 1 Үйлчилгээтэй орон сууц 3300 5 Эзэмшүүлэх Үйлдвэрлэл НЗД-ын 2006 оны 87
2 С.Бямбажав 3 Үйлчилгээтэй орон сууц 157 5 Эзэмшүүлэх 135 м2 НЗД-ын 2013 оны А/1052
3 Субутийн гэгээ ХХК 20 Орон сууц 1976 5 Эзэмшүүлэх Үйлчилгээтэй амины орон сууц НЗД-ын 2014 оны А/349
Баянзүрх дүүрэг
4 Нутгийн булаг ХХК 20 Амины орон сууц 5391 15 Эзэмшүүлэх Үйлдвэрлэл, үйлчилгээ НЗД-ын 2010 оны 415
5 Амгалан цогцолбор сургууль 8 Сургалт 9890 15 Эзэмшүүлэх 9200м2 НЗД-ын 2005 оны 167
6 Шүрэн ХХК 25 Орон сууц 1470 5 Эзэмшүүлэх Авто гараж НЗД-ын 2009 оны 512
7 Р.Эрдэнэцэцэг 5 Үйлдвэрлэл 2581 5 Эзэмшүүлэх Гараж, контор НЗД-ын 2006 оны 434
8 Я.Тунгалаг 4 Үйлчилгээ 180 5 Эзэмшүүлэх Орос 14 дүгээр байрны зүүн талд НЗД-ын 2011 оны 401
9 Ханбогд корпораци ХХК 1 Үйлчилгээтэй орон сууц 450 15 Эзэмшүүлэх Үйлчилгээ НЗД-ын 2013 оны А/563
10 "ЦДҮС" ТӨХК 10 Дэд станц 4635 15 Эзэмшүүлэх 3212м2 НЗД-ын 2004 оны 455
Сонгинохайрхан дүүрэг
11 Монпетекс ХХК 7 Шатахуун түгээх станц 3660 5 Эзэмшүүлэх Байршил өөрчлөгдсөн НЗД-ын 2010 оны 782
12 Монпетекс ХХК 7 Орон сууц 9000 5 Эзэмшүүлэх Аж ахуй НЗД-ын 2010 оны 782
13 С.Дамбажав 30 Худалдаа, үйлчилгээ, авто гараж 3100 5 Эзэмшүүлэх Авто гараж НЗД-ын 2013 оны А/977
Сүхбаатар дүүрэг
14 М.Батсүх 11 Агуулах 750 5 Эзэмшүүлэх Шүүхийн шийдвэрийн дагуу гарц орц гаргаж хэлбэр өөрчлөх НЗД-ын 2009 оны 21,
Ү-2203007469
15 Есөн хүслэн заяа ХХК 1 Үйлчилгээ 353 15 Эзэмшүүлэх 8 дугаар хороо НЗД-ын 2009 оны 93
16 Шинэ барилга ХХК 2 Үйлчилгээтэй, орон сууц 2661 5 Эзэмшүүлэх 1750 м2 НЗД-ын 2009 оны 210
Чингэлтэй дүүрэг
17 Г.Энхжаргал 6 Орон сууц 1630 5 Эзэмшүүлэх   Аж ахуй НЗД-ын 2004 оны 290
Хан-Уул дүүрэг
18 Монаса ХХК 16 Орон сууц 21328 5 Эзэмшүүлэх Үйлчилгээний цогцолбор НЗД-ын 2011 оны 952
19 Ч.Долгормаа 2 Үйлчилгээ 263 5 Эзэмшүүлэх 96м2, 167м2 НЗД-ын 2014 оны А/113,         НЗД-ын 2011 оны 474
20 Лэнддрилл-Интернэшнл ХХК 3 Үйлдвэрлэл 9448 5 Эзэмшүүлэх Ашиглуулах НЗД-ын 2010 оны 876
21 Мөсөн тоглоомын клуб  ХХК 11 Орон сууц, үйлчилгээ 1980 5 Эзэмшүүлэх 980 м2 НЗД-н 2014 оны А/204