Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                               дугаар А/576                                                              Улаанбаатар хот
 
 
 
Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
              1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 04, 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 07, 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 29 /Хорин ес/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
 
           2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
             3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/49, 2014 оны А/373 дугаар захирамжийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт, нийслэлийн Засаг даргын 1996 оны А/210 дугаар захирамжийн Нармон ХХК-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 224 дүгээр захирамжийн Нармон ХХК-д, 2012 оны А/403 дугаар захирамжийн иргэн Д.Энхболдод, 2012 оны А/227 дугаар захирамжийн Батжан-Очир ХХК-д, 2011 оны 576 дугаар захирамжийн иргэн П.Алтансүхэд, 2007 оны 405 дугаар захирамжийн иргэн Д.Энхбаатарт, 2011 оны 551 дүгээр захирамжийн Баянхайрхан трейд ХХК-д, 2013 оны А/623 дугаар захирамжийн иргэн Г.Даваасүрэнд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 365 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт, 2012 оны 353 дугаар захирамжийн иргэн М.Насантогтоход, 2008 оны 43 дугаар захирамжийн иргэн Д.Ганболдод, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 115 дугаар захирамжийн иргэн Л.Жавхлантад, Ц.Оюунбилэгт, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2005 оны 29 дүгээр захирамжийн Янгирт хайрхан ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
  
                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                 Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
 ........... сарын ………-ны өдрийн
 .............. захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр Баталгаажигдах эх үүсгэвэр
Баянгол дүүрэг
1 Б.Сарантуяа 6 Амины орон сууц 72 5 Эзэмшүүлэх Ү-2205024584
2 Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар 6 Ажилчдын орон сууц 1401 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/49
3 Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар 20 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв 20000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2014 оны А/373
Баянзүрх дүүрэг
4 Нармон ХХК 14 Орон сууц, контор, үйлчилгээ 4532 15 Эзэмшүүлэх НЗД-ын 1996 оны А/210,
ДЗД-ын 2010 оны 224
5 Д.Энхболд 12 Автозасвар, үйлчилгээ 600 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/403
6 Б.Мягмарсүрэн 14 Ус түгээх цэг 180 5 Эзэмшүүлэх Өмчийн харилцааны газрын даргын 2012 оны А/399 тоот тушаал
7 Амгалан цогцолбор сургууль 12 Сургалт 870 15 Эзэмшүүлэх  
8 Б.Лхагвадорж 25 Үйлчилгээтэй орон сууц 1472 15 Эзэмшүүлэх УБЕГ-ын даргын 2014 оны 550 тоот тушаал
9 Батжан очир ХХК 3 Худалдаа үйлчилгээ 48 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/227
10 П.Алтансүх 14 Үйлчилгээ 600 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2011 оны 576
11 Д.Энхбаатар 10 Үйлчилгээ 500 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2007 оны 405
12 Баянхайрхан трейд ХХК 22 Орон сууц, үйлчилгээ 5374 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2011 оны 551
13 Г.Даваасүрэн 10 Үйлдвэрлэл 5528 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны А/623
Сонгинохайрхан дүүрэг
14 Л.Норовсүрэн 22 Зуслан 700 5 Эзэмшүүлэх ЗГХЭГ-ын ажилчдад байгууллагаас нь хуваарилахад гэрчилгээ гаргуулаагүй хоцорсон тухай албан бичигтэй
15 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 28 Сургууль 10000 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны 365
16 М.Насантогтох 18 Үйлчилгээ 200 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны 353
17 Д.Ганболд 19 Үйлчилгээтэй орон сууц 700 5 Эзэмшүүлэх ДЗД 2008 оны 43
Сүхбаатар дүүрэг
18 Скайтел ХХК 19 Үүрэн холбооны станц 20 5 Эзэмшүүлэх  
19 Бэрэн групп ХХК 11 Орон сууц /509-р байр/ 328 5 Эзэмшүүлэх  
20 Бэрэн групп ХХК 11 Орон сууц /510-р байр/ 655 5 Эзэмшүүлэх  
21 Бэрэн групп ХХК 11 Орон сууц /511-р байр/ 655 5 Эзэмшүүлэх  
22 Бэрэн групп ХХК 11 Орон сууц /512-р байр/ 328 5 Эзэмшүүлэх  
23 Л.Жавхлант 1 Амины орон сууц 700 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2008 оны 115
24 Ц.Оюунбилэг 1 Амины орон сууц 600 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2008 оны 115
25 СН трейд ХХК 8 Үйлчилгээтэй орон сууц 8200 5 Эзэмшүүлэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 169 тоот захирамж
Хан-Уул дүүрэг
26 Скай гранд ХХК 3 Үйлдвэрлэл 300 5 эзэмшүүлэх ТӨХ-ны 2014 оны 3/588 тоот албан бичиг, УБДС ТӨХК-аас тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэрээ
27 Янгир хайрхан ХХК 10 Худалдаа үйлчилгээ 210 15 эзэмшүүлэх ДЗД-ын 2005 оны 29
28 Ундрах СӨХ 11 Орон сууц орчны газар 1000 5 Ашиглуулах УБЕГ-ын даргын 2010 оны 466 тоот тушаал
29 Ө.Булган 2 Контор, үйлчилгээ 1895 5 Эзэмшүүлэх