Үзлэг шалгалт зохион байгуулах тухай

2014-07-25 00:00:00
 2014 оны 7 дугаар сар 25                                                                                 А/632                                                                   Улаанбаатар  хот
 
Үзлэг шалгалт зохион байгуулах тухай
 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.1,  26.1.6 дахь заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг шалган тухайн объектын эрсдлийг тогтоож, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсч болох эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК /С.Төмөрхүү/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/-т даалгасугай.
 
        2. Үзлэг шалгалт зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, шалгалт явуулах бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалтын нэгдсэн дүнг удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.           
 
 
 
 
                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                     Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                    .................сарын ........-ны өдрийн
                                                                       ...................захирамжийн 1  дүгээр
                                                                                            хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРШИЛТАЙ НАСЖИЛТ
ӨНДӨРТЭЙ 1950, 1960 ОНД БАРИГДСАН ОРОН СУУЦНЫ
БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАМТАРСАН
ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ УДИРДАМЖ
 
                      Нэг. Шалгалтын зорилго
 
              Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг шалган тухайн объектын эрсдлийг тогтоож мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргах, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүсч болох нөхцөл байдлыг бууруулах, үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад оршино.
                                                 
                     Хоёр. Үзлэг шалгалт явуулах бүрэлдэхүүн
 
            Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар ахлуулсан, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар хамтран явуулна.
 
                      Гурав. Хамрах хүрээ
 
              Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилга байгууламжууд хамрагдана.
       
                       Дөрөв. Үзлэг шалгалтыг зохион байгуулах хугацаа
 
                  Хамтарсан үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс   08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
 
                       Тав. Үзлэг шалгалтад шаардагдах зардал
 
                Үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагууд шалгалтад шаардагдах тээврийн хэрэгсэл, шатахууны зардлыг хариуцна.
 
                        Зургаа. Шалгах ажлын үндсэн чиглэл
 
Нийслэлиийн Онцгой байдлын газар
 
           1. Орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал
        
            2. Объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн байдал, ашиглалтын үеийн галын аюулгүй байдлын шаардлагыг дүрмийн дагуу хангасан эсэх, цахилгаан тоног төхөөрөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, газардуулга хийлгэсэн байдал, акт дүгнэлт гаргуулсан байдал
         
            3. Орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх 
 
           4. Орон сууцны барилгын дам нуруу, тулгуурын модон хийц бүтээцэд гал тэсвэршилтийн нэвчилгээ хийлгэсэн эсэх.
 
           5. Барилгын орцноос дээвэр лүү гарах нээлхий /люк/ хийгдсэн эсэх, барилгын гадна талд байнгын аваарын шат төлөвлөгдсөн байдал
 
            6. Барилга байгууламжийн гадна нэгдсэн усан хангамжийн системд гал унтраах автомашиныг усаар тасралтгүй хангах усны эх үүсвэр буюу галын гидрант төлөвлөгдсөн эсэх, түүний ашиглалт, хадгалалт, хэвийн ажиллагаа
 
                            Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
 
            1. Орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх эсхүл буулгах дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах
        
          2. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтэнд дүгнэлт хийж барилгажилтын нягтрал, шинэчлэлийн талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
        
            3. Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварын үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх
       
            4. Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд болон СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүдэд нийтийн зориулалттай орон сууцыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтээр үнэлэх аргачлал, багаж төхөөрөмж болон паспортжуулах ажлын ач холбогдлын талаар мэдээлэл танилцуулга, сурталчилгаа зохион байгуулах
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
 
             1. Олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах
       
            2. Орон сууцны барилга байгууламжийн цахилгааны ерөнхий самбар, давхарын самбар, газардуулга, аянга зайлуулагч, барилгын гадна талд байрлах рекламны байгууламжийн цахилгааны холболтын угсралт, ашиглалт, аюулгүй байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулах
                           
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК
 
             1. Барилга байгууламжийн цахилгааны ерөнхий самбар, гадна цахилгааны тэжээлийн кабель шугам нь цахилгаан байгууламжийн дүрэм, техникийн ашиглалтын дүрэм болон холбогдох бусад норм дүрэм, стандартын шаардлагуудыг хангаж байгаа эсэх.
       
                   2. Техникийн үзүүлэлтүүд нь одоо бодит байгаа ачаалалтай тохирч буй эсэх
 
          Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар
 
                1.  Орон сууцны барилгын үндсэн хийцийн даац, чанарыг тодорхойлох
 
             2. Орон сууцны барилгын дотор инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээнд дүгнэлт өгөх
 
              Долоо.  Хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
 
          Үзлэг шалгалтанд хамрагдсан объектод холбогдох улсын хяналтын байцаагчийн болон мэргэжлийн байгууллагын  дүгнэлтийг хүргүүлнэ.
         
            Илэрсэн ноцтой зөрчлийг арилгуулах шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг зогсоох  хууль журамд заасан ажиллагааг явуулах.
    
            Найм. Шалгалт явуулсан дүнгийн талаар
 
              Шалгалтыг зохион байгуулсан ажлын хэсэг дүнг 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэгтгэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нэгдсэн дүнг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргад хянуулна.
        
            Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга үзлэг шалгалтын дүнг удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор танилцуулж, цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулгад тусгана.
 
 
 
 
 
 
                                                                        Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                       .................сарын ........-ны өдрийн
                                                                                 ....................захирамжийн 2 дугаар 
                              хавсралт
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
 

            Ажлын хэсгийн
            дарга:             Б.Бадрал                    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын  албаны дарга
 
           Гишүүд:           Н.Хишигбаатар         Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал
                                                                          түймрийн улсын хяналтын ахлах байцаагч
 
                                    А.Амартүвшин           Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал
                                                                         түймрийн улсын хяналтын байцаагч
 
                                    Б.Эрдэнэсүрэн            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
                                                                          Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын
                                                                          техникийн хяналтын улсын байцаагч
 
                                    Ц.Алтансүх                Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
                                                                         Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын
                                                                        техникийн хяналтын улсын байцаагч
      
                                    Н.Насанжаргал          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
                                                                          Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим
                                                                          хүчний хяналтын улсын байцаагч
 
                                    М.Энхжаргал             Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
                                                                          Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим
                                                                          хүчний хяналтын улсын байцаагч
 
                                    Г.Магсаржалам          Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Техник хяналтын    
                                                                           инженер, Эрчим хүчний улсын хяналтын байцаагч        
                       
                                    Ч.Нармөнх                 Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хөдөлмөр                   
                                                                         хамгаалал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн
 
                                    Б.Лхамхүү                 Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хөрөнгө                        
                                                                        оруулалт,   төслийн инженер
                       
            Нарийн бичгийн
            дарга:             Д.Тулга                       Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
                                                                         Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн
                                                                         ахлах мэргэжилтэн