Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2014-07-21 00:00:00
 2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                        дугаар А/608                                                            Улаанбаатар хот
 
 
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн нутаг дэвсгэрт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай:
                       1.1 Эмчилгээний гоо заслын үйлчилгээ болон Эрүүл мэндийн асуудлаар ажиллах Ажлын    
                              хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар;
                       1.2 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах асуудлаар ажиллах Ажлын хэсгийн 
                              бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар;
                      1.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар ажиллах
                              Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар.
 
            2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд заасан хугацаанд санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулж байхыг ажлын хэсгийн ахлагч нарт даалгасугай.
 
            3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 502, 2014 оны “Шинжээчийн хэсэг томилох тухай ”А/200 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                                Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                            ................сарын ........-ны өдрийн
                                                                             .................захирамжийн 1 дүгээр
                                                                                                      хавсралт
 
 
 
ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛААР МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ
ХИЙХ, ДҮГНЭЛТ ГАРГАХ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
 Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Орлогч дарга Нийслэлийн  Эрүүл мэндийн газрын дарга
 
 
Гишүүд
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн
 
  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
 
  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн  тусламжийн хэлтсийн дарга
 
  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга
 
  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга
 
  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын дарга
 
  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмийн сангуудын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
 
  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээ, тайлан, хариуцсан мэргэжилтэн
 
  Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга
 
Нарийн бичгийн дарга Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 
           
 
 
 
                                                                                Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                            ................сарын ........-ны өдрийн
                                                                             .................захирамжийн 2 дугаар
                                                                                                      хавсралт
 
 
 
 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛААР МАГАДЛАН
 ШИНЖИЛГЭЭ  ХИЙХ, ДҮГНЭЛТ ГАРГАХ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
 Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Орлогч дарга Нийслэлийн Боловсролын газрын дарга
Гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
  Нийслэлийн Боловсролын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга
  Нийслэлийн Боловсролын газрын сургалт арга зүйн хэлтсийн дарга
  Нийслэлийн Боловсролын газрын Санхүүгийн бүртгэл хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
 
  Нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
  Дүүргүүдийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол, боловсрол хариуцсан мэргэжилтэн
 
Нарийн бичгийн дарга
Нийслэлийн Боловсролын газрын тусгай  зөвшөөрөл төсөл хөтөлбөр хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
           
 
 
 
 
 
                                                                                Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                            ..............сарын ........-ны өдрийн
                                                                             .................захирамжийн 3 дугаар
                                                                                                      хавсралт
 
 
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ
 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛААР МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,
ДҮГНЭЛТ ГАРГАХ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН
БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Ажлын хэсгийн ахлагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
Орлогч дарга Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
 
Гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
 
  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн худалдааны  асуудал  хариуцсан  мэргэжилтэн
 
  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа,         үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал  хариуцсан мэргэжилтэн
 
  Нийслэлийн Цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ажилтан
  Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ажилтан
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, тохижилт, үйлчилгээний хэлтсийн дарга, худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга Захирагчийн ажлын албаны эрх зүйн мэргэжилтэн