Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-24 00:00:00
2014 оны 7 дугаар сар 24                                                                       А/624                                                                      Улаанбаатар хот
 
 
Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны
нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын 
гэр хороололд  хэрэгжүүлэх инженерийн
шугам сүлжээний барилга угсралтын
ажлыг зохион байгуулах тухай 
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19, 2013 оны “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
                  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 43 дугаар тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын ажлын хөрөнгөнөөс 1,311.0 /нэг тэрбум гурван зуун арван нэгэн сая/ сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг хавсралтаар баталсугай.
 
                2. Батлагдсан төсөл арга хэмжээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
            3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
               4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
               
 
 
                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13, 15 ДУГААР ХОРООНЫ НУТАГ
 ДЭВСГЭРИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ ОРЧМЫН ГЭР
ХОРООЛОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
 СҮЛЖЭЭНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ
 
 
                                                                                                                                                                                       /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Цахилгааны 110/35/10 кВ-ын “7-р хороолол” дэд станцаас татах  2*4 км 10 кВ-ын хос кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил 2014 668,0
2 Холбооны 6-8 яндантай 1900 метр, 2-4 яндантай 1559 метр нийт 27ш стандартын дунд худагтай холбоо мэдээллийн худаг сувагчлалын зураг төсөл,  барилга угсралтын ажил 2014 643,0
  ДҮН   1311,0