Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр хорооллын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-24 00:00:00
2014 оны 7 дугаар сар 24                                                                          А/626                                                                           Улаанбаатар хот
 
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн
Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын гэр
хорооллын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн
 шугам сүлжээний барилга угсралтын ажлыг
зохион байгуулах тухай 
 
 
               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19, 2013 оны “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 41 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын ажлын хөрөнгөнөөс 8,367.0 /найман тэрбум гурван зуун жаран долоон сая/ сая төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчимд хэрэгжүүлэх гэр хорооллын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг хавсралтаар баталсугай.
 
              2. Батлагдсан төсөл арга хэмжээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
          3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
            4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ
 


 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН АРЬС
ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫН БАЙР ОРЧИМД ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭР
ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ,  ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ
 
                                                                                                                                                                                               /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Дулаан хангамжийн эх үүсвэрийн зураг төсөл, барилга угсралтын ажил 2014 3,700.0
2 Дулааны Ф65-200мм 1676 метр шугамын  барилга угсралтын ажил 2014 2,470.0
3 Ариутгах татуургын Ф150-300мм-ийн 1115 метр шугамын  барилга угсралтын ажил 2014 320.0
4 Усан хангамжийн Ф32-150мм-ийн 429 метр шугамын  барилга угсралтын ажил 2014 90.0
5 Цахилгааны 10кВ-ын 13.5км кабель, 10кВ-ын 3 дэд өртөөний барилга байгууламжийн  зураг төсөл, барилга угсралтын ажил 2014 1,787.0
  ДҮН   8,367.0