Хөрөнгө гаргах тухай

2014-07-24 00:00:00
2014 оны 7 дугаар сар 24                                                                     А/627                                                                               Улаанбаатар хот
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, Бээжингийн гудамжны тохижилт, Сэлбийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг одоо байгаа байрлалаас нь баруун тийш шилжүүлэн байрлуулахад шаардагдах 78,8 /далан найман сая найман зуун мянга/ сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргасугай. 
 
          2. Батлагдсан төсөл, арга хэмжээг  холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захиргачийн ажлын албаны дарга Б.Бадралд, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.
 
           
 
 
                                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ