Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

2014-07-24 00:00:00
2014 оны 7 дугаар сар 24                                                                             А/628                                                                       Улаанбаатар хот
 
Худалдан авах ажиллагааг
зохион байгуулах тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
 
               1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
          2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
           3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
              3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
                                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ТЕХНИК,
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ
 
                                                                                                                                                                             /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Флюр аппарат /1ш/ 2014 307,6
2 Автоклав ВК-75 /2ш/ 2014
3 Шүдний трубины бор машин /1ш/ 2014
4 4D Эхо аппарат /1ш/ 2014
5 Биохимийн бүрэн автомат аппарат /1ш/ 2014
6 Микроскоп /1ш/ 2014
7 Нүдний оношлогооны багаж /1ш/ 2014
8 Нүдний даралтын тонометр /1ш/ 2014
9 Автомат даралтын аппарат /3ш/ 2014
10 Чихний дуран /1ш/ 2014
11 УВЧ /4ш/ 2014
12 Ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат /2ш/ 2014
13 Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат /2ш/ 2014
  ДҮН   307,6