Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-07 00:00:00
2014 оны 7 дугаар сар 07                                                                    А/557                                                                               Улаанбаатар хот
 
Хөрөнгө оруулалтын ажлыг зохион
байгуулах тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
                 1.Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголоор 2014 онд санхүүжих дүнд өөрчлөлт орсон Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын жагсаалтыг хавсралтаар баталсугай. 
 
              2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан холбогдох Үнэлгээний хороодоор үргэлжлүүлэн  зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
             3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
                4.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР 2014 ОНД САНХҮҮЖИХ ДҮНД
ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                                                           /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2014 онд санхүүжих дүн
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БГД, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт/ 2014-2015 2200,0 1700,0
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БЗД, 22 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /БЗД, 27 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СХД, 11 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СХД, 24 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /СБД, 11 дүгээр хороо/ 2014-2015 2200,0 2200,0
7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ХУД, 14 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
8 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга /ХУД, 10 дугаар хороо/ 2014-2015 2200,0 1700,0
  ДҮН   17600,0 14100,0