Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                                    дугаар А/607                                                            Улаанбаатар хот
 
 
Захирамжийн холбогдох хэсгийг
хүчингүй болгох тухай
 
 
              Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 32 дугаар  зүйлийн 32.1, 32.2,  33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн Их сургуулийн баруун урд талд Хөдөө аж ахуйн Техникийн Шинжлэх Ухаан технологи үйлдвэрлэлийн хашаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар иргэн Авидын  Бат-Очирт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 300м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
 
              2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Ганхуяг/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ