Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                                   дугаар А/609                                                           Улаанбаатар хот
 
Газар эзэмших эрхийн гэрчилгээ
хүчингүй болгох тухай
 
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.2, Газрын тухай хуулийн 39  дугаар  зүйлийн  39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт,  40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1.Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын  дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/995 дугаар захирамжийн Барилга, хот  байгуулалтын яаманд холбогдох хэсгийн хүчингүй болсонд тооцсугай.
 
            2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон хуулийн этгээдийн  газар эзэмших эрх дуусгавар болсонд тооцсугай.
 
          3.Энэ захирамж гарсантай холбогдуулан хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, газар чөлөөлөх арга  хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
          3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ