Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай

2014-07-21 00:00:00
2014 оны 07 сарын 21-ны өдөр                                                            дугаар А/611                                                              Улаанбаатар хот
 
 
Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй
газрыг эзэмшүүлэх тухай
 
 
                 Монгол Улын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29  дүгээр  зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн  21.2.3,  33  дугаар  зүлийн  33.1.1, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.4.1, 8.5.4  дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
               Нэг.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрийн 6 хороонд хэрэгжүүлж буй “Загвар хороо” төслийн хүрээнд “Боловсон хогийн цэг” барьж байгуулах зориулалтаар Захирагчийн ажлын албанд
 
                 1.1 Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эх 47 дугаар гудамжны 2310 тоот хашааны баруун талд байршуулан
 
               1.2 Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын зам дагуу  Согоот 55 дугаар гудамжны 0659 тоот хашааны урд талд байршуулан
 
                      1.3 Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар хэсгийн задгайн Туул 7 дугаар гудамжны 186”б” тоот хашааны талд байршуулан тус тус 200м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгосугай.
 
                      Хоёр.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд тус тус даалгасугай.
 
                     Гурав.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ