Эрх шилжүүлэх тухай

2014-07-22 00:00:00
2014 оны 07 сарын 22-ны өдөр                                                             дугаар А/612                                                               Улаанбаатар хот
 
Эрх шилжүүлэх тухай
 
 
                  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны “Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээний явц, үр дүнгийн дагуу авах зарим арга хэмжээний тухай” 17/08 дугаар зөвлөмж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих 150 барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх паспортжуулах, техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
             2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгасугай.
 
           3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
              4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
........................... захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
 
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ
ПАСПОРТЖУУЛАХ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ
 
 
                                                                                                   /Сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх паспортжуулах ажил  /орон сууцны 150 барилга/ 2014 600,0
2 Техник тоног төхөөрөмж 2014 100,0
  ДҮН   700,0