Ажлын төлөвлөгөө батлах тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                            дугаар А/570                                                                  Улаанбаатар хот
 
 
 
Ажлын төлөвлөгөө батлах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1”a”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/53 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын 3.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
        1.Нийслэлийн санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, зээлийн зардлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг тогтоолгох зорилгоор хотын зээлжих чадвар, өрийн удирдлагын үнэлгээ, удирдамжийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
 
          2.Батлагдсан төлөвлөгөөг байгууллагынхаа  үйл ажиллагаанд тусган, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
            3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгосугай. 
 
 
 
                                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
            Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
                                                                                                               ................сарын ........ны өдрийн
                                                                    ..................захирамжийн хавсралт
 
        УЛААНБААТАР ХОТЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ, ӨРИЙН УДИРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ, УДИРДАМЖИЙН ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
  Арга хэмжээнүүд Хэрэгжүүлэх чиг үүрэг Хариуцах  байгууллага,
хэлтэс
Хугацаа
 
 
 
1
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандарт Нягтлан бодох бүртгэлийн стандартыг GAAP эсвэл IFRS буюу Нягтлан бодох бүртгэлийн нийтлэг харилцааг зохицуулах зарчимд шилжүүлэх (гүйцэтгэлд суурилсан санхүүгийн тайлан) Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс 2014 оны
3-4 улиралд  
 
Нийслэлийн хөрөнгийн бүртгэлийн аргачлалыг боловсронгуй болгох (хөрөнгийг зориулалтаар нь ангилах, зах зээлийн үнээр үнэлэх) Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2014 оны
3-4 улиралд  
 
 
2
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт Хөрөнгө оруулалтын төсөл шалгаруулах, зардал-үр ашгийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 2014 оны
3-4 улиралд
 
 
 
 
 
3
 
Өрийн удирдлага
Хууль эрх зүйн орчинг бий болгох (өрийн удирдлагын тогтолцоог бий болгох, нийслэлийн өрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт) Нийслэлийн Эдийн Засгийн Хөгжлийн газар 2014 оны
3-4 улиралд
Өрийн удирдлагын журам боловсруулах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийслэлийн Эдийн Засгийн Хөгжлийн газар
2014 оны
3-4 улиралд
Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар, тэдгээрийн өрийн асуудалд тавих хяналтыг сайжруулах (өрийн удирдлагын хүрээнд Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газруудын хүлээх үүрэг хариуцлага, чиг үүргийг тодорхойлох) Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2014 оны
3-4 улиралд