Газар эзэмших эрх олгох тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                        дугаар А/566                                                                      Улаанбаатар хот
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг.Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан Цаг уур орчны шинжилгээний газарт агаарын чанарын мэдээг олон нийтэд мэдээлэх зорилготой LED цахим дэлгэцийг байршуулах зориулалтаар
 
1.1 Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 65 дугаар сургуулийн хойд талд 0.0018 га,
1.2 Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мишээл экспо орох зам дагуу 0.0018 га,
1.3 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн зам дагуу 0.0018 га,
1.4 Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 31 дүгээр байрны урд талд Амгалангийн зам дагуу 0.0018 га
1.5 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар хорин захын зүүн хойд талд 0.0006 га,
1.6 Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол улсын Боловсролын их сургуулийн зүүн урд талд 0.0006 га,
1.7 Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монголын Үндэсний радио, телевизийн хойд талд 0.0006 га  газарт тус тус газар эзэмших эрх олгосугай.
 
Хоёр.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
                                                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                        Н.БАТАА