Мияаконожо хотод томилолтоор ажиллуулах тухай

2014-07-09 00:00:00
2014 оны 07 сарын 09-ны өдөр                                                                    дугаар А/565                                                         Улаанбаатар хот
 
 
Мияаконожо хотод томилолтоор
ажиллуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-ийн “З”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Найрамдалт харилцаат Мияаконожо хоттой анх удаа хэрэгжүүлэх гэж буй Хүүхэд солилцооны хөтөлбөрийн ахлагч багш, орчуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн Ж.Ганчимэг нарыг 2014 оны 07 дугаар сарын 16-наас 23-нд томилон явуулсугай.
 
            2.Төлөөлөгчдөд холбогдох  3.404.600 /Гурван сая дөрвөн зуун  дөрвөн мянга зургаан зуу/төгрөг, 960 /Есөн зуун жар/ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
           3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Н.Отгонсүрэнд үүрэг болгосугай.
 
 
 
           
 
                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ