Хөрөнгө гаргах тухай

2014-07-08 00:00:00
2014 оны 07 сарын 08-ны өдөр                                   дугаар А/562                                                Улаанбаатар хот
  
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.5 в, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4,  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн  4.5.12, 15 дугаар зүйлийн 15.1.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны “Заавар батлах тухай” А/67 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр  Дааган толгой гэдэг газар “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйн тэжээвэр гахай “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчнөөр өвчилсөн нь  Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн  2014 оны 07 дугаар сарын 01,05-ний өдрүүдийн 154,155,159 дүгээр шинжилгээний дүнгээр өвчний онош батлагдсан тул голомтонд хорио цээрийн дэглэм сахиулах, өвчилсөн гахайг зааврын дагуу устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/ нарт тус тус үүрэг болгосугай.
 
2. Хорио цээрийн дэглэм сахиулах, өвчилсөн гахайг устгах үйл ажиллагаанд шаардагдах 54.678.100 /тавин дөрвөн сая зургаан зуун далан найман мянга нэг зуун/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг  даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                Э.БАТ-ҮҮЛ