Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудын инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах тухай

2014-07-07 00:00:00
 2014 оны 07 сарын 07-ны өдөр                                                                     дугаар А/560                                            Улаанбаатар хот

 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн
дагуу сонгогдсон байршлуудын
 инженерийн шугам сүлжээний зураг
төсөл боловсруулах ажлыг
зохион байгуулах тухай
 
 
                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
            1. Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны             28 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудын инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
        2. Батлагдсан зураг төслийн ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т  даалгасугай.
 
            3. Зураг төслийн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
               4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                             ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                          Э. БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
.........................сарын ........ны өдрийн
........................захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ СОНГОГДСОН БАЙРШЛУУДЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ  АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                        /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Газрын хэмжээ /га/ Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 Дарь-Эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл  20га /БЗД 2-р хороо/ А блок
/4,5 га/
2014 56,0
2 Б блок /15,5га/ 2014 194,0
3 Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл  /БЗД 2,4-р хороо/ 70га А блок
/20,0 га/
2014 250,0
4 Б блок /24,0 га/ 2014 300,0
5 В блок /26,0 га/ 2014 325,0
6 Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл  4га  /СХД 5 хороо/ Б блок /4,0 га 2014 32,0
7 Дамбадаржайлин хийд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл 7,6 га /СБД  17-р хороо/
 
7,6 га 2014 95,0
8 Бичил VII  хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл 93,2 га /БГД  10 ,11-р хороо/ А блок
/30,6 га/
2014 268,0
9 Б блок /26,7 га/ 2014 225,0
10 В блок /35,9 га/ 2014 292,0
11 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл 16,5 га  /ХУД, 4-р хороо/
 
16,5 га 2014 198,0
12 Цэргийн хотхон орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөл 54,8 га /СХД  1,2,20-р хороо/  А блок
/26,6 га/
2014 319,0
13 Б блок /28,2 га/ 2014 423,8
14 105 сургуулийн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл 3,8 га /СХД 28-р хороо/ 3,8 га 2014 81,0
  ДҮН     3058,8