Эрх шилжүүлэх тухай

2014-07-07 00:00:00
2014 оны 07 сарын 07-ны өдөр                                                         дугаар А/558                                         Улаанбаатар хот
 
 
 Эрх шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай” 211 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Эрүүл мэндийн сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хавсралтаар баталсугай.
 
2. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны хуралдааны 28 дугаар тэмдэглэлийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Баянзүрх дүүргийн 150 ортой төрөх эмнэлгийн барилгын төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсантай холбогдуулан нэмэлт төсвөөр хэрэгжүүлэх ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэн, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  /Л.Нарантуяа/-т даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
....................сарын ..........-ны өдрийн
.................................... захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖИХ
 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ
 
 
                                                                            /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  
Хугацаа
Төсөвт өртөг 2014 онд санхүүжих дүн
1 Төрөх эмнэлэг 150 ор /БЗД/  
2010-2014
13 694,0  
5 200,0
  ДҮН   13 694,0  
5 200,0