Зураг төслийн ажлын эрх шилжүүлэх тухай

2014-07-04 00:00:00
2014 оны 07 сарын 04-ны өдөр                                                                     дугаар А/553                                               Улаанбаатар хот
 
 
Зураг төслийн ажлын эрх
шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв боловсруулах ажлын тендерийн хэмнэлтээс хэрэгжүүлэх зураг төслийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т  даалгасугай. 
 
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1062 дугаар захирамжийн 1 дэх заалтын Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын болон холболтын зураг төсөвт шаардагдах 94,0 /ерэн дөрвөн/ сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын хөрөнгөнөөс гэснийг зураг төслийн ажлын тендерийн хэмнэлтээс болгон өөрчилсүгэй.
 
4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                         Н.БАТАА
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
....................сарын ..........-ны өдрийн
.................................... захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН
 ШУГАМ СҮЛЖЭЭ, АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ
 АЖЛЫН ТЕНДЕРИЙН ХЭМНЭЛТЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗУРАГ
ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
 
 
                                                                             /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Төсөвт өртөг
1 Товчоодын байруудын тохижилтын ажлын зураг төсөв /СХД/ 9,0
2 102 дугаар цэцэрлэг, 72 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төсөв /ЧД/ 55,0
3 Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр  ус, насос станцын автоматжуулалтын ажлын зураг төсөв /БЗД/ 35,0
4 2 дугаар сургуулийн УДДТ-ийн барилгын ажлын зураг төсөв /СБД/ 11,6
 
5 46 дугаар сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын зураг төсөв /БГД/ 58,6
6 Төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын бетон хийц, аэротенкийн бетон хийцийн төлөв байдлын судалгаа, шинжилгээ /СХД/ 11,4
7 49 дүгээр сургууль, 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын зураг төсөв /ЧД/ 48,0
8 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын холболтын зураг төсөв /СБД/ 33,0
 
  ДҮН 261,6