“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай

2014-07-03 00:00:00
2014 оны 07 сарын 03-ны өдөр                                                      дугаар А/551                                                  Улаанбаатар хот
 
 
 “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, 
хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн
Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны Шинэ  бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай 118 дугаар тогтоол, Сангийн сайдын 2011 оны “Журам шинэчлэн батлах тухай” 86 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай” 108 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх,  хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, хэрэгжилтийг ханган Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрт заасан хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн бүтэц, орон тоог хавсралтаар баталсугай.
 
2.Уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                            Н.БАТАА