Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2014-07-03 00:00:00
 2014 оны 07 сарын 03-ны өдөр                                                            дугаар А/548                                               Улаанбаатар хот
 
 
 
Тээврийн хэрэгсэл балансаас
балансад шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 66 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй  21 400 000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий 374100С0486101 арлын дугаартай, 5569 УНӨ улсын дугаартай УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслийг  данс бүртгэлээсээ хасч, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн  харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2.Балансаас балансад шилжин ирж буй тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ    /Д.Байдраг/-т үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ                                                                                  
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                Н.БАТАА