Хөрөнгө гаргах тухай

2014-06-30 00:00:00
2014 оны 06 сарын 30 өдөр                                                            дугаар А/545                                                  Улаанбаатар хот
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Дэлхийн сонгодог урлагийг Улаанбаатар хотын иргэдэд сурталчлах, дэлгэрүүлэх, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор, Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монголын балетын хөгжил сан”-гаас зохион байгуулж байгаа АНУ-ын Бостон хотын Модерн балетын бүжгийн хамтлагийн “Night of Modern” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад үзүүлсүгэй.
 
2.Дээрх арга хэмжээний зардалд шаардагдах /24,000,000/ хорин дөрвөн сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны төсвийн хэмнэлтээс зарцуулах эрхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т олгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ                                                                                              
ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                Н.БАТАА