Хөрөнгө гаргах тухай

2014-06-27 00:00:00
2014 оны 06 сарын 27 өдөр                                                             дугаар А/541                                                    Улаанбаатар хот
 
 
 Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жишигт ойртуулан бодитой үнэлэн, санхүү татварын тайланд тусгах, татвар ногдуулалтад ашиглах зорилгоор үл хөдлөх болон биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлал боловсруулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
2.Аргачлал боловсруулах ажлын санхүүжилт 30,100,000 /гучин сая нэг зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарган, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институттэй гэрээ байгуулан гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж, төсвийн зарцуулалт болон ажлын гүйцэтгэлийн тайланг хүлээн авахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
 
           
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                   Н.БАТАА