Эрх шилжүүлэх тухай

2014-06-25 00:00:00
2014 оны 06 сарын 25 өдөр                                                          дугаар А/536                                               Улаанбаатар хот
 

Эрх  шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Тушаалд нэмэлт оруулах тухай” А/267 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд шилжүүлэн,  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалт, 2013 оны “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/597 дугаар захирамжийн 1 дэх заалтын Сүхбаатар дүүргийн 320 суудалтай сургуулийн барилга гэснийг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.
 
       
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                   Н.БАТАА
 
 
 
 

 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
06 дугаар сарын 25-ны өдрийн
А/536 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ  ХӨРӨНГӨ
 ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ
 
                                                                              /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Сүхбаатар дүүрэг, 11-р сургууль/ 2012-2015 3400,0 2900,0
  ДҮН   3400,0 2900,0