Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгын газрын байршлыг өөрчлөх тухай

2014-05-30 00:00:00
 2014 оны 05 сарын 30 өдөр                                        дугаар А/444                                                 Улаанбаатар хот
 
 
Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор
барилгын газрын байршлыг өөрчлөх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1130 дугаар захирамжаар батлагдсан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Бага, сургууль цэцэрлэгийн цогцолборын 2200,0 /хоёр тэрбум хоёр зуу/ сая төгрөгийн барилгыг тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх болсонтой холбогдуулан газрын байршлыг өөрчлөн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил  газарт  шилжүүлсүгэй.    
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын 2014 оны А/325 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Үнэлгээний хороо /Г.Энхболд/-нд даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1130 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ