Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                                     дугаар А/457                                           Улаанбаатар хот
 
 
Газар ашиглах эрхийг дуусгавар болгож,
эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Газар ашиглах гэрээ, гэрчилгээгээ цуцлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2005 оны 243 дугаар захирамжийн БНХАУ-ын иргэн Шиү Юү Ли-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангаас кадастрын зургийн бүртгэлийг хүчингүй болгох, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ