Газар эзэмших эрх олгох тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                              дугаар А/455                                            Улаанбаатар хот
 
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”, 29.2; Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1; Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэл, дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 сургууль, 3 цэцэрлэгийн газрын зориулалт, байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд: 
 
         1.1 Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ар Ий Си” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.637 га
 
         1.2 Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын зүүн хойд талд байршуулан 0.87 га
 
         1.3 Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Монзун лунхай” ХХК-ийн эдэлбэр газрын баруун урд талд байршуулан 0.5 га
         1.4 Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Цац үйлс” ХХК-ийн эдэлбэр газрын урд талд байршуулан 0.35 га
 
2. Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т тус тус даалгасугай.
 
3. Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ