Агаарын бохирдлын суурин эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах тухай

2014-05-23 00:00:00
2014 оны 05 сарын 23 өдөр                                      дугаар А/410                                                    Улаанбаатар хот
 
 
Агаарын бохирдлын суурин эх
 үүсвэрийн нэгдсэн тоо  бүртгэл 
явуулах  тухай
            
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 8.1.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-181 дүгээр тушаалыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
          
1. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор агаарын бохирдлын суурин эх үүсвэр эзэмшигчдийг зуухны бүртгэл тооллогод хамруулж, бүртгэл хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд, Дүүргүүдийн Засаг дарга нарт  тус тус даалгасугай.
       
2. Агаарын бохирдлын суурин эх үүсвэр зуухны бүртгэл тооллого явуулахдаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын энэ оны А-181 дүгээр тушаалаар баталсан  журмыг мөрдсүгэй.
       
3. Бүртгэл тооллогын дүнг нэгтгэн боловсруулж 11 дүгээр сард багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан /-нд  үүрэг болгосугай.
                   
 
 
                   
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД  УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ