Газар олгох тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                          дугаар А/454                                                Улаанбаатар хот
 
 
Газар олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/125 дугаар захирамжаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх “Сонгино” 220/110/35 кВ-ын 2х125 мВА дэд станц, 220 кВ-ын 10 км  цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрч байгаа “ОЭНДЧ” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр газрын асуудлыг шийдвэрлэсүгэй.
 
2.“ОЭНДЧ” ХХК-д газар олгох асуудлыг шийдвэрлэхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ