Хууль таны хөтөч уралдааны тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                  дугаар А/447                                        Улаанбаатар хот
   
 
Хууль таны хөтөч уралдааны тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтран баталсан “Хууль таны хөтөч”  уралдааныг шүүх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар  баталсугай.
 
2.Дээрх уралдаанд оролцож буй нутгийн захиргааны байгууллагуудыг батлагдсан удирдамжийн дагуу дүгнэж, дүнг 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Банзрагч/ -т  үүрэг болгосугай.
 
3.Уралдаанд  оролцож шалгарсан багт олгох мөнгөн урамшуулал, ажлын хэсгийн үйл ажиллагааны зардалд шаардлагатай 33.347.500 / гучин гурван сая гурван зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг Тамгын газрын Өмгөөлөл, хуулийн зөвлөхийн үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй. 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
...................................сарын ........-ны өдрийн
...................................захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
УРАЛДААНЫГ ШҮҮХ АЖЛЫН ХЭСЭГ
 
 
Ажлын хэсгийн
ахлагч:                 Г.Банзрагч
 
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор
 
Гишүүд:               Р.Мухийт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академийн багш
 
                             Б.Хишигсайхан Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
 
                             У.Мөнхбат Монголын хуульчдын холбооны  гишүүн, Өмгөөлөгч, судлаач
 
                             Р.Очирбал  Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш