Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2014-05-27 00:00:00
2014 оны 05 сарын 27 өдөр                                      дугаар А/420                                     Улаанбаатар хот
 
 
Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.4, 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 , 32.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны төсөв батлах тухай 13/51 дүгээр тогтоолыг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:     
 
1. 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн TF011836 дугаар гэрээгээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам ба Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол”  төслийн буцалтгүй тусламжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн газарт байгаа гараж болон газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
           
2. Хавсралтанд дурьдагдсан нийт 16 иргэнд олгох нөхөх олговрын   98918064 /ерэн найман сая есөн зуун арван найман мянга жаран дөрөв/ төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газар дээр байгаа эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
                                                                                   
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ


Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 27-ны өдрийн
захирамжийн хавсралт
 
 
 
ДЭЛХИЙН БАНКНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ
НУТАГ ДЭВСГЭРТ 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГАЗАРТ ОРСОН ИРГЭДИЙН
ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг,
хашааны дугаар
Эдэлбэрийн
хэлбэр
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ  
Кадастрын
зураглалын үнэ
Н   Нийт /төг/
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 С. Жанцанхорол БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд Эзэмших - 6182379 - - - 6182379
2 В. Энхтамир БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
3 С. Эрдэнэбат БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
4 Х. Болор-Эрдэнэ БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
5 Д.Оюунбаатар БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
6 Г. Нэргүй БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд Эзэмших - 6182379       6182379
7 О. Гантөмөр БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
- 6182379 - - - 6182379
8 Б. Пүрэвсүрэн БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
9 Д. Цогтбаатар БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
10 М. Хурцаа БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
11 Б.Нямсамбуу БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд Эзэмших -  
6182379
- - -  
6182379
12 Б. Адилбэрх БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
- 6182379 - - - 6182379
13 С. Баясгалан БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
14 Э. Сумъяасүрэн БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
15 Ж. Гончиг БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд  
Эзэмших
-  
6182379
- - -  
6182379
16 Ц. Номин-Эрдэнэ БГД-ийн 19-р хороо  52-р байрны баруун талд Эзэмших -  
6182379
- - -  
6182379
  Нийт-16        
98918064
      98918064