Ажлын хэсэг байгуулах тухай

2014-05-27 00:00:00
2014 оны 05 сарын 27 өдөр                                     дугаар А/419                                         Улаанбаатар хот
 
 
Ажлын хэсэг байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “ж”, 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн         2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4. заалт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан нийслэлийн орон сууцны бодлогыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Орон сууцны корпораци байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 
Ажлын хэсгийн
дарга:            
С.Очирбат          Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
Гишүүд: Н.Нацагдорж Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга
  Ё.Гэрэлчулуун Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
  С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  С.Отгонгэрэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
  Э.Тэмүүлин Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга
  Ш.Төмөрбаатар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  Б.Сарнай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
  С.Уранчимэг Сургалт, судалгааны нийгэм судлаач төвийн тэргүүн /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн
дарга:
Л.Нарантуяа
 
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн
 
 




















2.Нийслэлийн Орон сууцны корпорацийн дүрэм, бүтэц, орон тооны төслийг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /С.Очирбат/-т даалгасугай. 
 
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ