ХБНГУ-ын Берлин хотод томилолтоор явуулах тухай

2014-05-21 00:00:00
2014 оны 05 сарын 21 өдөр                                            дугаар А/407                                              Улаанбаатар хот
 
 
ХБНГУ-ын Берлин хотод
  томилолтоор явуулах тухай
                 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Mонгол-Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, “Ардчилсан боловсролыг монголын  хүүхэд, залуучуудад  олгох” хөтөлбөр  Mонгол  Улсад хэрэгжсэний 20 жилийн ойн  үйл ажиллагааны хүрээнд  ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах “Онол практикийн форум”–д оролцож  Нийслэлд хэрэгжсэн ажлын  явц, ололт амжилт, бэрхшээл, үр дүн, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт  оролцохоор Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн, үйл ажиллагааг  сурвалжлуулахаар “Улаанбаатар” телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа  нарыг 2014 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08–ны өдрүүдэд томилон явуулсугай.  
2. Албан томилолтын зардал болох 3 929 800 /гурван сая есөн зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас  гаргахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст  ирүүлэхийг Б.Лхамсүрэнд даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ