Эрх шилжүүлэх тухай

2014-04-25 00:00:00
2014 оны 04  сарын 25 өдөр                                                    дугаар А/332                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай”  А/144 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн боловсролын  байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлэн холбогдох хууль журамд нийцүүлэн 2014-2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө чанартай, шуурхай зохион байгуулахыг  даалгасугай.
3. Засварын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, засварын ажлын зураг төсвийг боловсруулж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                              Н.БАТАА
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 25-ны өдрийн
А/332 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГУУДЫН
БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
      /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа 2014 онд санхүүжих
1 49 дүгээр сургуулийн их засвар /ЧД/ 2014 80,0
2 39 дүгээр сургуулийн их засвар /ЧД/ 2014 80,0
3 108 дугаар  цэцэрлэгийн их засвар /ЧД/ 2014 60,0
4 37 дугаар цэцэрлэгийн их засвар /ЧД/ 2014 20,0
  НИЙТ   240,0