Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай

2014-04-28 00:00:00
2014 оны 04  сарын 28 өдөр                                               дугаар А/343                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бичил-7 орон сууцны хороолол орчим” ХЕТ-2013-7 багцын “А” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл  хэрэгжүүлэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК-ийг шалгарсныг батламжилсугай.
2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг  Гэр хорооллын хөгжлийн газар  /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                         Н.БАТАА