Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2014-04-29 00:00:00
2014 оны  04 сарын 29 өдөр                                        дугаар А/345                                       Улаанбаатар хот
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай    хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.1.2-ын “б” дэх заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн   хурлын  Тэргүүлэгчдийн  2005  оны   197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн  эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Төр захиргааны авто баазын балансад бүртгэлтэй 7015940 /долоон сая арван таван мянга есөн зуун дөчин/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий PD8W0200554 арлын дугаар, 02-59 УБЗ улсын дугаартай Делика маркийн автомашиныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг нийслэлийн Төр захиргааны авто бааз /Р.Энхдэлгэр/-д  зөвшөөрсүгэй.                                                 
2. Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    
/ Ш.Төмөрбаатар /-т даалгасугай.  
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА