Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай

2014-04-28 00:00:00
2014 оны  04 сарын 28 өдөр                                           дугаар А/342                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Татвар төлөгчдийн өдрүүдийг 2014 оны 05 дугаар сарын 05-наас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Татварын газар /Х.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
2. Өдөрлөгийг зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг урамшуулах, сурталчилгааны ажилд шаардагдах зардал 12523000 /Арван хоёр сая таван зуун хорин гурван мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Тэргүүний татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                         Н.БАТАА