Австри Улсын Вена хотод томилон ажиллуулах тухай

2014-04-24 00:00:00
2014 оны  04 сарын 24  өдөр                                                 дугаар А/331                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Австри Улсын Вена хотын  нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, Улаанбаатар хотын дүрэм боловсруулах асуудлаар туршлага судлах, төрийн албан хаагчдын давтан сургалтын талаар яриа хэлцэл хийх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тэргүүтэй Хууль, зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал, “Ухаалаг Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн гэрээт ажилтан Г.Зориг, Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин нарыг 2014 оны 05 дугаар сарын 04-нөөс       10-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотод томилон ажиллуулсугай.
2.Төлөөлөгчдөд холбогдох зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ