Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2014-04-24 00:00:00
2014 оны 04 сарын 24 өдөр                                                 дугаар А/330                               Улаанбаатар хот
 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 , 32.6 дахь хэсгийг  үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:   
1. Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын 2011 оны 06 дугаар сарын   21-ний өдрийн 1160340 тоот гэрээгээр Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 10, 17, 19, 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамжин хийгдэж байгаа “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр      төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугамын трасст орсон хоёр иргэний өмчилсөн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Хавсралтад дурьдагдсан хоёр иргэнд олгох нөхөх олговрын 79037878 /далан есөн сая гучин долоон мянга найман зуун далан найм/ төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
3. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.                                                                                      
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
                    
 
 
 
 
 
 
 

Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
04 дүгээр сарын 24-ний өдрийн
А/330 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 “УБ ХОТЫН УНДНЫ УСЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАЧУУРТЫН ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ”-ИЙН
ЦЭВЭР УС ДАМЖУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН
ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг,
хашааны дугаар
Эдэлбэрийн
хэлбэр
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ  
Кадастрын
зураглалын үнэ
 Нийт /төг/
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө хэмжээ /м2/ үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Г.Ганзориг  
БЗД 22 дугаар хороо, Алтан-Өлгийн Склад 1-7 тоот
өмчилсөн - 20 852 628 - - - 20 852 628
2 С.Ганбаатар БЗД 22-р хороо, Алтан-Өлгийн Склад 1-6 тоот өмчилсөн 51 891 300 6 293 950       58 185 250
  Нийт-2     51 891 300 27 146 578       79 037 878