Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2014-02-28 00:00:00
2014 оны 02 сарын 28 өдөр                                                   дугаар А/140                                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих нийслэлийн Засаг даргын 2013 оны А/482 дугаар захирамжийн хавсралтын 3 дугаарт батлагдсан Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилгын холболтын зураг төсөл /10ш/ гэснийг Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилгын зураг төсөл болгон, 56 дугаарт батлагдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу 130,0 га-д тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах гэснийг 50,0 га болгон тус тус өөрчлөн баталсугай. 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ