Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай

2014-02-28 00:00:00
2014 оны 02 сарын 28 өдөр                                                     дугаар А/133                                     Улаанбаатар хот
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн Г, 29.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас дүүргүүдийн засаг даргын тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.
2.Нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн  засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Сүлжээний эвдрэлтэй байгаа болон холбогдоогүй хороодын засварын хавсралтад тусгасан зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/Ё.Гэрэлчулуун/-т  үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар  сарын 28 -ны өдрийн
А/133 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
 
ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН ЗАРДАЛ
 
 
Дүүрэг Хороо Тоо хэмжээ Нийт үнэ/₮/
1 Сонгино хайрхан 1,2,3,5,7,8,9,10,11,22,23,25,28,29 14 25,000,000
2 Баянзүрх 1,2,3,4,7,10,12,14,16,18,19,21,22,23,24,25,26,27,28 19 100,000,000
Нийт 33 125,000,000
 
Алслагдсан хороод руу шилэн кабел татах суурилуулалтын зардал
 
Дүүрэг Хороо Тоо хэмжээ Км Нийт үнэ/₮/
1 Сонгино хайрхан 26, 24, 32
Эмээлт, Баянхошуу
 
3 22 84,000,000
2 Хан-Уул 14
Өлзийт
1 20 68,000,000
3 Баянзүрх 11, 20
Хонхор, Гачуурт
2 25 100,000,000
Нийт 6 67 252,000,000
 
Нийт 377,000,000 ₮