Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 27 өдөр                                                        дугаар А/132                                       Улаанбаатар хот
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 613 дугаар захирамжаар үйлдвэр технологийн паркийн зориулалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 53,0 га газрын талбайн хэмжээг 214,0 га болгон нэмэгдүүлж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.
2.Энэ захирамжтай гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 613 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн 3,5 га, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн 53,0 га газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитекур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ