ХБНГУ, Австри Улсад явуулах тухай

2014-02-05 00:00:00
2014 оны 02 сарын 05 өдөр                                                      дугаар А/67                                          Улаанбаатар хот
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Австрийн Вена болон ХБНГУ-ын Мюнхен хотод байрлах Баварийн Зээлийн батлан даалтын банкуудтай танилцаж, төр хувийн хэвшлийн хамтран байгуулсан зээлийн батлан даалтын байгууллагын менежмент, туршлагаас судлахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн  хэлтсийн дарга С.Баярбаатарыг 2014 оны 02 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд ХБНГУ-д явуулсугай.
 2.Туршлага судалсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Баярбаатарт үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ