Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-04 00:00:00
2014 оны 02 сарын 05 өдөр                                                     дугаар А/65                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны “Ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын загвар, заавар батлах тухай” 34 дүгээр тогтоол, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Сайдын 2007 оны “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” 351 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч:                    Ц.Энхцэнгэл Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:                     Л.Ганхөлөг Нийслэлийн Засаг даргын зөвлөх
  М.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  Р.Түвшинбат   Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга
  Х.Чинтогтох  Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга
  Ц.Жаргалантуул Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга
 
Нарийн бичгийн дарга: Ц.Мягмар Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга
2. Ажлын байрны тодорхойлолтыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны дотор боловсруулж батлуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангахыг  Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-т даалгасугай.
                      
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ