“Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай

2014-02-04 00:00:00
2014 оны 02 сарын 04 өдөр                                                      дугаар А/63                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:       
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 2014 оны эхний хагас жилд зохион байгуулсугай.
2. Шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, уралдааны болзлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, уралдааны дүнг танилцуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
 
           
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
                       
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
 02 дугаар сарын 04 ны өдрийн
А/63 дугаар захирамжийн 1 дүгээр   
хавсралт
 
 
 
 
 
УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН
АЖЛЫН ХЭСЭГ
 
 
Ажлын хэсгийн       Ё.Гэрэлчулуун
 ахлагч:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга/;
 
Ажлын хэсгийн       Б.Баярмагнай
орлогч:   
Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал;
 
                                Ж.Болдбаатар
 
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа;
 
                                Ч.Гандирваа
 
 
 
                                
                                Д.Өлзийбаяр
 
                              
                                
                                Г.Баярсайхан
 
 
 
                                Д.Бат-Эрдэнэ
 
 
 
                               Б.Амгаланбаатар
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Батлан хамгаалахын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа;
 
Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа;
 
Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа;
 
Хил хамгаалах Ерөнхий газрын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа;
 
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, хурандаа;
 
                                Н.Баттөр Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын штабын дарга, хурандаа;
                                                   
                               Д.Батжаргал
                              
                               
 
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа;
 
 
2
 
                                Ч.Гансүх
 
 
                               Б.Түвшинтөгс
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга, хурандаа;
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсийн дарга;
 
                               Б.Батцэнгэл Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга;
 
                               Ц.Анхбаяр
 
 
                               А.Баттулга
                              
 
 
                               Л.Батаа
                        
 
                               Ж.Даваарагчаа
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч, хурандаа;
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа;
 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа;
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа;
 
                              Д.Байгал
 
                                                            
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа;
 
Нарийн бичгийн    Т.Мөнхбаяр
дарга        
                               
 
 
                               
 
 
                                              
                               
 
                                
                                
 
                              
                                
 
                                                                       
                       
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
 02 дугаар сарын 04-ны өдрийн
А/63 дугаар захирамжийн 2 дугаар
  хавсралт
 
 
 
 
 
ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТТОЙ, ЖАГСААЛЧ АНГИ
ШАЛГАРУУЛАХ “МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА”
УРАЛДААНЫ БОЛЗОЛ
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зарлаж байна.     
                 
Нэг. Уралдааны зорилго:
 
1.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан              иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох, цэргийн албан хаагчдын үнэлэмжийг дээшлүүлэх;
 
1.2. Монгол Улсын ’’Цэргийн нийтлэг дүрэм’’-үүдийн заалтыг хэрэгжүүлэн, анг байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний дүрэмч, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах.
 
1.3. Уралдааны дүнг анхны уралдааны дүнтэй харьцуулан түвшин тогтоож, ажлын үр дүнг тооцох.
 
 Хоёр. Уралдааны хамрах хүрээ, хугацаа:
 
2.1. Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа анги, байгууллагууд оролцох бөгөөд 2 үе шаттайгаар зохион байгуулж, дүнг гаргана. Үүнд:
 
            I шат:  - 2014 оны 02 дугаар сарын 10-наас 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл. Уралдааны шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудыг дүгнэж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Уралдааны болзлын 3.1 дэх заалтын дүгнэлтийг ажлын хэсэг 2014 оны 04 дүгээр сарыг дуустал сар бүр дүгнэж, ахисан үзүүлэлт /индекс/-ийг гаргах;
 
II шат: - 2014 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр  “Их Эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулна. Уралдааны II шатанд шалгарсан 9 ангийг дахин дүгнэх;
 
2.2. 2014 оны 05 дугаар сарын 03-ний өдөр “Их эзэн Чингис хааны талбай”-д жагсаалын тоглолт, дуут жагсаалыг дүгнэж шалгаруулалтын дүнг гаргаж, шагнал гардуулах   ёслолын   ажиллагаа,   шалгарсан   ангиуд оролцсон ”Монгол цэргийн
2
 
жавхаа’’ үзүүлэх тоглолт, цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дууссан дайчдыг халах ажиллагаа, “Цэргийн албанаас-Төрийн албанд” арга хэмжээ, иргэдийн баярыг зохион байгуулах;
 
2.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран уралдааныг дүгнэх журмыг гаргаж, анги байгууллагуудад хүргүүлэх.
 
Гурав. Уралдаанд тавигдах шаардлага:
 
3.1.  Нийслэлийн иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг сурталчлан, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, нийслэлийг хөгжүүлэхэд санаачлагатай ажилласан байх;
 
3.2. Анги байгууллгаа тохижуулан алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн байх;
 
3.3. Анги, байгууллагууд бие бүрэлдэхүүний хувцаслалт, гадаад үзэмжийг сайжруулан, цэргийн дүрэмт хувцсаар бүрэн хангагдсан байх;
 
3.4. Цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг дүрмийн дагуу зохион байгуулж, дүрэмч, жагсаалч, ёсолж хүндэтгэх ажиллагааг анги, байгууллагад бүрэн хэвшүүлэх;
 
3.5. Улаанбаатар хотод цэргийн албан хаагчид “Ёс зүйн дүрэм”-ийн дагуу хувцасны зөрчилгүй явж хэвшсэн, иргэдтэй зөв боловсон харьцдаг байх, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэх, цагдаагийн болон цэргийн байгууллагад саатуулагдаагүй байх.
 
3.6. Анги, байгууллага уг уралдаан болон өөрийн анги, байгууллагын тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радио, вэб сайт, сонингоор тус бүр нэгээс дээш удаа сурталчилсан байх.
 
3.7. Тухайн анги, байгууллага өнгөрсөн жилийн уралдаанд оролцсон дүнгээ ахиулах.
3.8. Анги, байгууллага уралдаанд оролцох талаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, үр дүнг тооцсон байх.
 
            Дөрөв. Уралдааныг үнэлэх үндсэн үзүүлэлт:
 
4.1. Цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал;
 
4.2. Жагсаалын үзлэг /Жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн албан хаагчид “Дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн дагуу дүрэмт хувцас, хэрэглэлийг хэрэглэж хэвшсэн байдал;
 
4.3. Анги, салбарын жагсаалын жигдрэлт /Анги, салбарын зэвсэгтэй, зэвсэггүй хийх ажиллагаа, хөдөлгөөнүүд, хөгжимтэй, дуутай жагсаалын ажиллагааны
жигдрэлт, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зөв хийж, дадлагажсан байдал/;
3
 
            Тав. Уралдааныг дүгнэх журам:
   
Уралдааныг үндсэн үзүүлэлтийг дараах асуудлуудаар дүгнэнэ.
 
5.1. Цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт:
                  5.1.1. Цэргийн хотхоны гадна тохижилт
                  5.1.2. Цэргийн хотхоны дотоод тохижилт
 
   5.2. Цэргийн жагсаалын ажиллагаа:
                  5.2.1. Жагсаалын үзлэгт бэлтгэсэн байдлыг үнэлэх:
                  5.2.2. Анги, салбарын жигдрэлтийг үнэлэх:
               5.2.3. Тасаг, салаа, батальон /дивизон/, ангийн жагсаалын үзүүлэх тоглолт:
 
5.1. Цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт:
5.1.1. Цэргийн хотхоны гадна тохижилт
 
- Хотхоны гадна болон дотор авто машины зогсоол, хашаа, гадна хаалга;
/Зогсоол нь цардмал буюу асфальтан, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээтэй байна. Зогсоолыг зонхилох салхины доод талд байгуулна. 
Хашаа нь 1,8-2 метр өндөртэй, дээд хэсгээрээ 2-3 үе өргөст буюу төмөр торон хамгаалалттай, зориулалтын бетонон хийц, эсвэл шавар өнгөлгөөтэй байна.
 
Гадна хаалга нь бие бүрэлдэхүүн, автомашины хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэх, цахилгаан удирдлагаар хаагдаж, нээгддэг, хөнгөн чанарын цэвэр үзэмжтэй хийц бүхий төмөр сараалжин байна. /
 
            - Жагсаалын талбай, хашаан доторх зам;
            /Жагсаалын талбай нь тэгш, ус тогтохооргүй, бие бүрэлдэхүүн бүрэн жагсах боломжтой, жагсаалын хувилбарууд хийх зураасууд татагдсан, эргэн тойронд жагсаалын ажиллагаа, хөдөлгөөнийг харуулсан зурагт самбар байрлуулна./
Явган хүний зам нь зориулалтын өнгөт болон бетонон хавтан эсвэл чулууг газар суулган тэгш, шулуун хийгдсэн байна. Хашлагыг цагаан өнгийн шохойн уусмалаар цэвэр будсан, замын дагуу сандал хогийн савыг байрлуулна. Зам талбай нь үерийн болон хальтиргааны аюулгүй байдлыг хангасан байна. /
 
            - Сүүдрэвч, усан оргилуур, мод, бут, сөөг, цэцгийн мандал;
/Бие бүрэлдэхүүний амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлтэй уялдуулан хотхоны нутаг дэвсгэрт орчин үеийн шаардлагад нийцсэн хийц, дизайн бүхий сүүдрэвч, сандал, усан оргилуурыг цогц байдлаар хийж тохижуулна.
Хотхонд мод, бут, сөөгийг МNS 1140:1987 стандартын дагуу тарина. Тарьж ургуулсан мод, бут, сөөгийг дугаарлан бүртгэж, хүн нэг бүрт хариуцуулан тэдгээрийг арчлан хамгаалж, хотхоны барилга, байгууламжийн гадна үүдний орчим, бусад тохиромжтой газар цэцгийн мандал тарина./
 
            - Хяналтын систем, аюулгүй байдлыг хангах хэрэгсэл, хотхоны гэрэлтүүлэг;
            /Цэргийн байр, штаб, бүх төрлийн агуулах бусад шаардлагатай хэсгийг байнга хянаж байх зорилгоор хяналтын буюу камерийн, дохиоллын системийг суурилуулан ашиглана.  Цэргийн хотхон руу орж байгаа зам, дөхөц газруудад автомашин бусад механик хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах, хурдыг хязгаарлах зориулалт бүхий суваг, шуудуу, саад, хаалтыг хийсэн байна.
4
  Цэргийн хотхоны гадна хаалга, штаб, цэргийн байр, гал тогооны үүдний 2 талын багананд БУН-100 гэрэл байрлуулна. Хотхоны жагсаалын талбай, явган болон авто замын дагуу 1,6 метр өндөртэй, хоорондоо 15 метр зайтай шонд БУН-100 гэрэлтүүлэг тавих буюу ийм хэмжээний өндөртэй зориулалтын гэрэлтүүлгийг тавина. /
 - Цэргийн хотхоны галын аюулгүй байдлыг хангах, үерийн ус зайлуулах шугам, хоолой, бие засах газар, бохирын цооног, хогийн цэг;
 /Цэргийн хотхонд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэр, цэргийн албыг зохион байгуулах зааварт заасны дагуу зохион байгуулж, гал унтраах багаж хэрэгсэл, галын хорыг зохих стандарт, шаардлагын дагуу байрлуулна.
Хотхон дотор бохир усны цооног, хог хаягдлын цэгийг ачиж, тээвэрлэхэд хялбар газрыг сонгож, салхины зонхилох чиглэлийн дор байрлуулж, битүүмжлэн, чулуу, цементэн хавтан, банз, шургааг зэрэг материалаар доторлон, ёроолыг хөрсөөр нь үлдээж, бага зэрэг хайрга, элсээр өнгөлнө. Бие засах газар, бохирын цооногыг 3 метрээс доошгүй гүн ухаж, ханыг дүнз, шургааг, бетон зэрэг ачаалал даах материалаар хийж, нүхний амсраас 10-15 см илүү гаргаж   хөрсөнд суулгана. Хог хаягдлыг тогтмол цэвэрлэн, тогтоосон цэгт хаяж, орчныг бохирдуулахгүй байх арга хэмжээг авна. /
 
            5.1.2. Цэргийн хотхоны дотоод тохижилт
            - Ангийн штабын тохижилт, барилга байгууламжийн дотоод тохижилт, тэдгээрийн өнгө будгийн зохицол;
            / Штабын хаалга нь хагас шилэн, модон буюу пластмассан байна. Штабын үүдний өрөөнөөс бусад хэсэг дрож, хивсэнцэртэй, тэдгээрийн дээр буюу хүн байнга явах хэсэгт авч цэвэрлэхэд боломжтой зориулалтын даавууг жигд, шулуун тавина. Штабын дотор ханын өндрөөс хамаарч зохистой харьцаагаар доод хэсгээр нь хөл ханатай, үлдсэн хэсгийг эмульсэн будгаар будна. Хананд ангийн түүх, үйл ажиллагааг харуулсан фото зургыг жаазанд хийж байрлуулна. 3 оноо
Барилга байгууламжийн дотоод тохижилт, өнгө будаг нь бие бүрэлдэхүүний ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөөлөхгүй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, төлөвлөлтийн хэм хэмжээг хангасан байна. 2 оноо/
 
- Цэргийн байрны тохижилт, дотоод гэрэлтүүлэг;
/Цэргийн байр 8-12 цэргийн албан хаагч нэг дор байрлахаар тусгаарласан хана буюу өрөөтэй, өрөөний хаалга нь хагас шилэн, хөшиггүй байна. Цэргийн байрны коридорын шал, шат нь вааран буюу чулуун хавтанцаран өнгөлгөөтэй байна. 3 оноо
Цэргийн ангийн штаб, амралт соёлжилтын танхим, номын сан, бялдаржуулах танхим нь 2х40 w-ийн ЛДЦ маркын өдрийн гэрэлтүүлэгтэй байна. Зэвсгийн өрөө, бүх төрлийн агуулахууд хамгаалалттай БУН-100 гэрэлтүүлэгтэй байна. Штаб, цэргийн байруудад хүчдэл тасарсан үед 220 вт-ын цэнэглэгчээр цэнэглэгддэг зай хураагууртай гэрэлтүүлэгчтэй байна./
 
- Хичээлийн байр;
/Хичээлийн байрны хана эмульсэн будагтай, ЛДЦ маркийн өдрийн гэрэлтүүлэгчтэй байна. Шат, шал нь вааран буюу чулуун хавтанцаран өнгөлгөөтэй байна./
5
      -Тавилга хэрэглэл;
      /Штаб, цэргийн байр, өрөө тасалгаанууд бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах тав тухыг хангасан, цэвэрлэж ариутгах боломжтой, батлагдсан тооны зөөлөн болон хагас зөөлөн албан тасалгааны болон бусад тавилга хэрэглэлтэй байна./
 
      - Цэргийн гал тогоо;
            /Цэргийн гал тогоо нь салхивч, агааржуулагчтай, хооллох танхим нь гар угаах боломжтой, гадаад орчин нь цэвэр үзэмжтэй, эмх цэгцтэй, түүнд очих, ирэх засмал замтай байна./
 
      - Бие засах газар, гар нүүр угаах өрөө;
            /Цэргийн байранд болон гадна бие засах байгуулахдаа 12-15 хүнд нэг суудал ноогдохоор төхөөрөмжилж, эрэгтэй эмэгтэйг заасан тэмдэг тавина. Гадна байрлалтай бие засах газрыг цэргийн байр, гал тогоо, талх барих газраас 75 м-ээс ойргүй зайтай газарт барьж, салхивч, уснаас хамгаалсан хамгаалалт төхөөрөмжилж, түүнд очих замыг засаж, шөнийн цагт ашиглах гэрэлтүүлэг тавьсан байна.
Гар нүүр угаах өрөөний ханыг шаазан хавтангаар 1,5 м хүртэл өндөртэй өнгөлөн, толь, ариун цэврийн хэрэгсэл тавих тавиур, цахилгааны залгуур, гар хатаагч байрлуулж, угаагуурын нэг цоргонд 5-7 хүн ноогдож, хөл угаах онгоцыг салбарт 1-2 байхаар тооцож, дэргэд нь модон сараалж, сандал тавина. 0,5 хувийн найрлагатай /хлорамин/ ариутгагч уусмал тавина./
 
5.2.        Цэргийн жагсаалын ажиллагаа
 
5.2.1.Жагсаалын үзлэгт бэлтгэсэн байдлыг үнэлэх;
-  Жагсаалын үзлэгт бэлтгэсэн байдал;
-   Хүний хамралт; /тайван цагийн орон тооны дагуу томилогдсон бие бүрэлдэхүүнийг 100 хувь хамруулсан байна./
 
-   Дүрэмт хувцасны хангалтын байдал;
-   Анги, салбарын захирагч /дарга/ нараас команд, дохиог гүйцэтгүүлж байгаа байдал;
 
5.2.2 Анги, салбарын жигдрэлтийг үнэлэх:
 
-   Жагсаал удирдах үеийн бүх шатны захирагч дарга нарын ажиллагаа,  жагсаалыг дүрэмд заагдсанаар командлах, илтгэх чадвар, анги, салбарын мэндчилэх байдал, цэргийн ёслолын жагсаалаар явах ажиллагаа
-   Байлдааны туг залах ажиллагаа
-   Жагсаалын заавал сурах 10 дуунаас сугалаагаар 3 дууг бие бүрэлдэхүүн дуулах
 
5.2.3 Салаа, батальон /дивизон/, ангийн жагсаалын үзүүлэх тоглолт:
 
-   Салааны үзүүлэх тоглолтод тухайн ангийн сонгож бэлдсэн 32 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй салаа / салааны захирагч, бөмбөрчин, 3 тасаг бүхий 30 цэргийн албан хаагч/ нь жагсаалын бүх элементийг тусгасан үзүүлэх тоглолтыг бэлдсэн байна.
 
 
6
 
-   Ангийн нийт бие бүрэлдэхүүн нь жагсаалыг удирдах дохио болон байран дээрх явуут ажиллагаа, зэвсэггүй жагсаалын элементүүдийг тусгасан үзүүлэх тоглолтыг бэлдсэн байна.
/Жагсаалын үзүүлэх тоглолтууд нь тус бүр 10 минутанд багтсан байх бөгөөд ангийн болон салааны жигдрэлт, үндсэн элементүүдийг оруулсан байдал, зохиомж зэргийг үнэлж дүгнэнэ./
 
5.3. Уралдааны болзлын 3.1 дэх заалтын дүгнэлтийг шалгаруулалтын ажлын хэсгээс сар бүр явж ахисан үзүүлэлт /индекс/-ийг гаргана.
 
Зургаа. Нэгдсэн дүн гаргаж, шагнал урамшуулал олгох:
 
6.1. Уралдааныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон хамтарсан ажлын хэсэг дүгнэнэ.
6.2. Ажлын хэсэг уралдааны болзолд нийцүүлэн анги, байгууллагуудыг дүгнэх, журмыг урьдчилан тогтоож, нэгдсэн журмаар шалгаж, өндөр оноо авсан анги, байгууллагуудаас эхний 3 байрыг шалгаруулж, оноо тэнцсэн тохиолдолд 3.1 дүгээр үзүүлэлтэнд авсан оноог үндэслэн шийдвэрлэнэ.
6.3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр ”Монгол цэргийн жавхаа’’ уриан дор зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон шалгаруулах уралдаанд тэргүүн, дэд, гутгаар байр, тусгай байр эзэлсэн  анги, байгууллагын хамт олныг дараах байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:
 
Тэргүүн байр      - 1 /нэг/          “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги”  
                                                                   өргөмжлөл, орон сууц, үлээвэр
                                                                  хөгжмийн зэмсгийн иж;
 
Дэд байр             - 1 /нэг/           “Батламж”, орон сууц, үлээвэр
хөгжмийн зэмсгийн иж;
 
Гутгаар байр      - 1 /нэг/           “Батламж”, орон сууц, үлээвэр
хөгжмийн зэмсгийн иж;
 
Тусгай шагнал   - 1 /нэг/           “Батламж”, үлээвэр хөгжмийн зэмсгийн иж,
                                          4 сая төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулна.
            Жич: Шагналын орон сууцыг анги, байгууллагын захирагч, дарга нарт олгоно. Анги байгууллагын захирагч, дарга нь өнгөрсөн жилийн уралдаанд эхний 3 байрны аль нэгэнд орж байсан бол штабын даргад олгоно.
 
 
 6.4. Уралдаанд байр эзэлсэн анги, байгууллагын үйл ажиллагааг “UBS” телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
 
 
 
---ооОоо---